Дөч гаруй сармагчныг байгальд нь тавьжээ
2024-06-25 09:34:26
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Юньнань алтан сармагчин болон тэдний амьдрах орчныг тогтвортой хөгжүүлж, хамгаалахын тулд Юньнань мужийн Байма Шань уулын байгалийн дархан цаазтай газар Юньнань алтан сармагчны сүрэгт шинжилгээний судалгаа явуулж, 40 гаруй алтан сармагчныг байгальд нь тавьж явуулжээ. 

Эдгээр 40 гаруй сармагчны сүрэгт хамгийн бага нь гуравхан сартай бяцхан сармагчин байв. Уг байгалийн дархан цаазтай газрын сармагчин хамгаалагч хэлэхдээ, гурван сартай бяцхан сармагчин дөнгөж хөдөлж, тэндэр мөндөр алхаж чаддаг ч үсэрч чадахгүй. Жаахан зайтай явбал ээж нь ирээд тэвэрч авна. 

Хяналт шалгалтын тоо баримтаас үзвэл, дархан цаазат газрын Юньнань алтан сармагчныг хамгаалах эхний үед 500 орчим байсан бол одоо нэмэгдээд 14 бүлэг сүргийн 2500 орчим тоо толгойд хүрчээ. Энэ нь Хятадын Юньнань алтан сармагчны нийт тоо толгойн 65 хувийг эзэлж байна. Эдгээр сармагчныг хамгийн ойр зайнаас ажиглаж судлах боломжтой. Сүүлийн жилүүдэд, дархан цаазат газрын ажилтнуудын хамгаалалт дор, сармагчны сүрэг таван жил дараалан өсөлтөө хадгалжээ.