Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд Ши Жиньпин оролцоно
2024-06-25 10:33:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин хэлэхдээ: Энэ жил энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тунхагласны 70 жилийн ой тохиож байна. Хятад улс 6-р сарын 28-нд Бээжинд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэх хурал зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулна. Хятад улсын дарга Ши Жиньпин тус ойг тэмдэглэх хуралд оролцож, чухал үг хэлнэ гэжээ.