Хятадын үндэсний их театртай танилцав
2024-06-25 09:24:29
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 24-ний үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, Польшийн ерөнхийлөгч Анджей Дудаг дагаж Хятад улсад төрийн айлчлал хийж буй Польшийн ерөнхийлөгчийн гэргий Агата Корнхаусер Дудагийн хамтаар Хятадын үндэсний их театртай үзэн танилцав.

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн гэргий нар хамтдаа их театрын дэд бүтэцтэй танилцаж, “Бээжингийн Яньжин найман гайхамшиг биет бус урлагийн бүтээлийн тусгай үзэсгэлэн” үзэв. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад Польш хоёр орон бүгд урт удаан жилийн түүх уламжлалтай, соёлын гүн зузаан суурьтай. Сүүлийн жилүүдэд хоёр талын хүмүүнлэгийн солилцоо өдөр ирэх тусам өрнүүн хөгжиж байна. Хятад Польшийн соёлын солилцоо тасралтгүй баялаг болохыг дагалдан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдал цаашид улам гүнзгийрэх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Пэн Лиюань Агата Корнхаусер-Дудаг урьж хамтдаа Хятадын уламжлалт хөгжим, Бээжин дуурийн сонгомол хэсэг, Хятад Польшийн төгөлдөр хуурын бүтээлийн тоглолт, Хятадын болон гадаадын дууны гоцлол дууны тоглолт үзэв. Пэн Лиюань зочломтгой найрсаг хүлээн авч, нарийн нямбай байршуулалт хийсэн явдалд Агата Корнхаусер-Дуда талархал илэрхийлээд, Хятадын уран бүтээлчдийн гайхалтай тоглолтыг өндрөөр үнэлжээ. Агата Корнхаусер-Дуда хэлэхдээ, Хятадын өргөн их уламжлалт соёл түүнд гүн бөгөөд сайн сайхан сэтгэгдэл төрүүллээ. Хоёр тал цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлгээг тасралтгүй нэмэгдүүлэхийг хүсэн найдаж байна гэв.