АНУ-ын тагнуулын хуулийг зөрчсөн ноцтой гэмт хэргээр Ассанжийг буруутгав
2024-06-26 10:18:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 26-нд "WikiLeaks" сайтыг үүсгэн байгуулагч Ассанж Хойд Марианы арлуудын нийслэл Сайпан дахь АНУ-ын холбооны шүүх дээр АНУ-ын тагнуулын тухай хуулийг зөрчсөн хэргээр хүнд ял сонссон байна.

ХТРТ-ийн сурвалжлагчийн мэдээлснээр, Америкийн зүүн биеийн орон нутгийн цагаар 25-ны өдрийн 19:00 цагийн орчимд, " WikiLeaks " сайтыг үүсгэн байгуулагч Ассанжийн шүүх хурал Сайпаний шүүхэд эхэлсэн байна.

Америкийн хэвлэлүүд 24-ний өдөр хууль эрх зүйн баримт бичгээс эш татан мэдээлснээр, "WikiLeaks" сайтыг үүсгэн байгуулагч Ассанж гэм буруугаа хүлээхийг зөвшөөрсөн байна. Ассанж гэм буруугаа хүлээсний дараа, АНУ руу явж ялаа эдлэх шаардлагагүй ажээ.