Ли Чян Зуны Давосын форумын нээлтийн ёслолд илтгэл тавив
2024-06-26 10:10:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6 дугаар сарын 25-нд Зуны Давосын 15 дахь форумын нээлтийн ёслол Далянь хотод болж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нээлтийн ёслолд оролцож илтгэл тавив.

Ли Чян хэлэхдээ, энэ удаагийн жил тутмын хурал нь "Ирээдүйн өсөлтийн шинэ тэргүүн эгнээ" гол сэдвийн доор зохиогдож буй нь маш бодитой зорилтот шинж чанартай юм. Өсөлтийн шинэ тэргүүн эгнээний ач холбогдол, үнэ цэнийг эрэлхийлэх талаар бүгдээрээ тодорхой хэмжээнд бодолцож туршсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энд би гурван зүйлийн санаа бодлоо дэвшүүлж, та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:

Нэгд, дэлхийн эдийн засагт нүүрлэсэн өсөлтийн хүндрэлтэй байлыг нухацтай авч үзэх.

Хоёрт, шинжлэх ухаан технологийн хувьсгал болон үйлдвэрлэлийн өөрчлөлтийн шинэ боломжийг сайтар эзэмших.

Гуравт, ирээдүйн эдийн засгийн хөгжлийн өргөн уудам орон зайг нээх эдгээр болно.

Энэ боломжийг ашиглаж би дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлж байна. Тухайлбал, 

Нэг,  шинжлэх ухаан технологийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх.

Хоёр, ногоон хөгжлийн суурийг зузаатгах.

Гурав, нээлттэй зах зээлийн орчныг хамгаалах.

Дөрөв, багтаамжтай, хүртээмжтэй хөгжлийг урагш ахиулах эдгээр болно.

Улс орнуудтай хамтаар гар нийлэн урагшилж, алсыг зорин, дэлхийн эдийн засгийн энэхүү том хөлөг онгоцыг нэн өргөн далайд хамтдаа хүргэж, хүн төрөлхтөний нийгмийн нэн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоон байгуулахад бид бэлэн байна гэж онцлов.