Хятад улс ба дэлхийн эдийн засгийн өсөлтийг халуунаар хэлэлцэж байна
2024-06-26 16:02:09
Share
Share this with Close
youtube WeChat

15 дахь удаагийн зуны Давосын чуулга уулзалт Ляонин мужийн Далянь хотод болж байна, өнөөдөр хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийн талаар олон чухал хэлэлцүүлэг болж, эдгээрээс "Хятад ба дэлхийн эдийн засгийн өсөлт" гэх хэлэлцүүлэг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдын анхаарлыг ихэд татаж байна.

Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Мирек Дусек: Бид Хятад улстай жинхэнэ утгаараа холбоо тогтоож, Хятадын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дахь Хятадын элемент нь маш чухал юм гэжээ.

Форумын үеэр 2024 оны "Шинээр хөгжиж буй шилдэг 10 технологийн тайлан"-г гаргаж, хөгжлийн боломжит арван технологийг танилцуулсан байна, Хятадын шинэ технологиор бий болсон шинэ үйлдвэр, шинэ загвар, шинэ хөдөлгөгч хүч зэрэг нь гадаадын компаниудад боломж авчирсан гэж зочид хэлэв.