Хятадын төлөөлөгч: Ойрхи Дорнодыг бүхэлд нь нэн их сүйрэл рүү татах ёсгүй
2024-06-26 09:54:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Фү Цүн 25-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Палестин-Израилийн асуудлаарх нээлттэй хуралдаан дээр хэлэхдээ, бүх талуудад тэвчээртэй байж, хурцадмал байдлыг улам гааруулах арга хэмжээ авахаас зайлсхийж, Ойрхи Дорнодыг бүхэлд нь нэн их сүйрэлд хүргэхгүй байхыг Хятадын тал уриалж байна гэжээ.

Фу Цүн хэлэхдээ, эрхбиш яаралтай гал зогсоох хэрэгтэй, гал зогсоох тохиролцоонд хүрсэн бол дайныг дахин эхлүүлж болохгүй юм, энэ бол Аюулгүйн зөвлөлийн 2728 болон 2735 дугаар тоот тогтоолын гол шаардлагатай зүйлс юм. Энгийн иргэдийн амь насыг олноор нь хохироох нь баривчлагдсан хүмүүсийг аврах арга биш. Олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх уриалгыг хүлээн авч, Газын зурваст цэргийн ажиллагаа явуулахаа нэн даруй зогсоож, Газын ард түмнийг хамтаар нь шийтгэхийг нэн даруй зогсоохыг Хятад улс Израильд шаардаж байна. Холбогдох талуудад чухал нөлөө үзүүлж буй орнууд шударга байр суурь баримталж, гал зогсоож, дайныг зогсоохын төлөө чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргахыг Хятад улс уриалж байна гэжээ.