Хоёр орны хүмүүнлэгийн солилцоог Америк бодит үйлдлээрээ дэмжих ёстой
2024-06-26 18:49:58
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Николас Бернсийн Хятадын тухай сөрөг үг яриа ярьсантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр/2024.06.26/ хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуусан асуултад хариулж хэлэхдээ, Николас Бернсийн холбогдох үг яриа бодит байдалд нийцэхгүй бөгөөд Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод тохиролцон нийтлэг ойлголтоос гажиж байна. Улмаар Хятад Америк хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Ши Жиньпин даргын санаачлан дэвшүүлсэн харилцан хүндэтгэж, эрх тэгш зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтаар хожих гэсэн зарчмын дагуу хоёр орны харилцааг Хятад улс хөгжүүлсээр ирсэн бөгөөд хоёр орны хүмүүнлэгийн солилцоог ахиулахад хичээнгүй ажилласаар ирсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2024 оны “Гүлин Юань” Хятад Америкийн залуучуудын солилцооны долоо хоног яг одоо Фүжөү хотод явагдаж байна. Уг арга хэмжээ нь хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн өргөн цар хүрээтэй, агуулгаар хамгийн баялаг залуучуудын солилцооны арга хэмжээ болно. Үнэн хэрэгтээ хоёр орны хүмүүнлэгийн солилцоонд саад учруулж байгаа нь Хятадын тал биш, харин Америк өөрөө юм. Тэд үндэсний аюулгүй байдлыг заналхийлж байна гэсэн нэрээр Хятадаас Америкт сурч буй оюутнуудад ямар ч үндэслэлгүйгээр хяналт шалгалт явуулж, улмаар бүр улсад нь буцааж байна, Америкийн энэ үйлдэл эдгээр оюутнуудын сэтгэл зүйд дарамт учруулж байна. Хятадын иргэдийн сэтгэлд Америк ямар дүр дүрэхтэй байгааг тэдний өөрийнх нь үйлдэл шийднэ. Иймд Америкийн тал Хятадтай адил чиглэлээр урагшилж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог бодит үйлдлээрээ дэмжин, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.