Хогийн ургамал устгах робот ашиглаж байна
2024-06-26 15:26:41
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 20-ны өдөр Өвөр Монголын Улаанхад хотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн тариалангийн талбайд хогийн ургамал устгах анхны автомат жолоодлоготой робот ажиллуулав.

Уг робот нь эмийн ургамлын туршилтын талбайд товлосон замын хөтөлбөрийн дагуу 24 цагийн турш ажиллаж, эмийн ургамлын тариалалтын 5.3 га талбайд хогийн ургамлыг ялган устгаж байна. Цагт ойролцоогоор 667 квадрат метр талбайн хогийн ургамлыг ялган устгах боломжтой. Энэ нь гараар устгахаас 20 дахин хурдан дүн юм. 

Зэрлэг ургасан хогийн ургамлыг ийм аргаар устгаснаар хортон шавж   устгах химийн эмийн хор үлдэхгүй, хөрсний экологийг эвдэхгүй хэмээн Улаанхад хотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжлэх ухааны судалгааны хэлтсийн дарга Жао Юйкай танилцуулж байлаа.

Тэрээр хэлэхдээ, эхний үе шатанд роботыг эмийн ургамлын талбайд голчлон ашиглана. Дараа нь шинэ загвар бүтээж, шар будаа, төмс зэрэг олон төрлийн ургацанд өргөнөөр ашиглах болно гэжээ.