Шэ үндэстний өөртөө засах сяний үндэстнүүдийн боловсон хүчин болон ард олонд хариу захидал илгээв
2024-06-26 16:01:09
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Жэжян мужийн Лишүй хотын Жин Ниний Шэ үндэстний өөртөө засах сяний үндэстнүүдийн боловсон хүчин, ард олонд хариу захидал илгээж, Жин Нин сянь байгуулагдсаны 40 жилийн ойд цогтой халуун баяр хүргэж, тус сяний хөгжилд тавьж буй хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна.

Ши Жиньпин хариу захидалдаа, 40 жилийн хугацаанд Жин Нин сянь нь үндэстнүүдийн эв нэгдэл, онцлог хөгжил зэрэг талаар амжилт бүтэмжид хүрч, олон үндэстнүүдийн ард түмний амьдрал улмаас улам сайжирсан явдалд би тун их баяртай байна гэв.

Ши Жиньпин онцлохдоо, шинэ аянд Төв хорооны шийдвэр байршуулалтыг нямбай сайтар хэрэгжүүлэн, шилдэг уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, өвөрмөц давуу талаа бадруулж, үндэстний бүс нутгийн өндөр чанартай хөгжил хийгээд хамтаар баяжин чинээлэгжихийг идэвхтэй урагш ахиулж, Хятад маягийн шинэчлэлтийн үйл явцад Шэ үндэстний гэр нутаг Жин Ниний хөгжлийн шинэ хуудсыг бичиглэхийг тус сяний үндэстнүүдийн боловсон хүчин болон ард олонд хүсэж байна гэж онцолжээ.

Жин Ниний Шэ үндэстний өөртөө засах сянь нь Хятад улсын цорын ганц Шэ үндэстний өөртөө засах сянь юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь Жэжян мужид ажиллаж байсан хугацаандаа Жин Нинийг анхан шатны ажлын холбоо барих цэг болгож байсан бөгөөд Төв хороонд ирж ажилласныхаа дараа Жин Ниний хөгжлийн талаар олон удаа чухал заавар гаргасан юм.