Филиппин Америкийн өмнөө барьж буй багаж юм
2024-06-26 22:01:55
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд Малайзын Ерөнхий сайд асан Махатхир Мохамад ярилцлага өгөхдөө, Америкийн Зүүн өмнөд Азид тоглож буй дүрд эргэлзээтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Америк Өмнөд тэнгийн бүсийн улс биш атлаа улс орнуудыг хооронд нь сөргөлдүүлж, улмаар Орос, Украины дайн шиг дайн руу хөтлөх сонирхолтой байна. Дайн болоход л хүрвэл Америк гадаадад их хэмжээгээр зэр зэвсгээ борлуулж, ашиг олохыг л зорьж байна гэжээ.

Саяхан Америкийн хэд хэдэн улс төрч Германы Шиллерийн судалгааны сангаас зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож, Филиппин Америкийн харилцаа болон Өмнөд тэнгисийн асуудлаар Филиппинд сэрэмжлэг өгсөн байна. Тухайлбал, АНУ-ын сенатач асан, тэтгэвэртээ гарсан хурандаа Ричард Блэк хэлэхдээ, Америкийн багаж зэвсэг болж, дайнд сонирхолтой Америк цэргийн үгээр явбал эцэстээ мөргөлдөөнд хамрагдан орж, ард түмэндээ нөхөж баршгүй хохирол авчрах болно гэлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэллийн штабын дарга, тэтгэвэртээ гарсан хурандаа Лоуренс Вилкерсон мөн ижил төстэй байр сууриа илэрхийлж, Америкаас зайгаа барихыг Филиппинд сануулжээ.

Барак Обамагийн засгийн газрын үед Ази Номхон далайн бүсэд хэрэгжүүлж байсан бодлого Хятад, Америкийн өрсөлдөөнийг эхлүүлсэн гэж үзвэл Америкийн сүүлийн хоёр засгийн газар харин Хятадын эсрэг бүх талын стратегийн өрсөлдөөнийг эхлүүлсэн гэж хэлж болно. Ялангуяа, Жо.Байдены засгийн газар Америкийн холбоотон орнуудаа дахин цуглуулж, Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулах найз хайсаар ирсэн юм. Энэ нөхцөл байдал дор, тэд эн түрүүнд Азид байрлах холбоотон Филиппинийг санан олж, бодлогын дайралт явуулж, өмнөд тэнгисийн асуудлаар Филиппинийг өмөөрч, Филиппиний аюулгүй байдлын талаар олонтоо амлалт өгч, улмаар Филиппинийг Хятадтай сөргөлдөх өмнө фронтод болгосон байна.

Хэрэг дээрээ Филиппиний тал Өмнөд тэнгийн асуудал болон Хятадтай харилцах харилцааны асуудлаар үндсэн хоёр алдаа гаргасан юм. Нэгд Америкийн улс төрчдийн хэлсэнчлэн АНУ-ын гадаад бодлогын үндсэн зорилго нь Ази номхон далайн бүс нутаг болон дэлхий дээрх ноёрхлоо хамгаалах явдал юм. Өөрөө хэлбэл, Америк Өмнөд тэнгисийн үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийж байгаа нь холбоотон орон Филиппиний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө биш, харин Филиппинийг Хятадыг хязгаарлах багаж зэвсэг, шатрын хүү болгож байна. Иймд шатрын хүү үүргээ биелүүлж дуусвал үнэгүй болно гэсэн үг.

Хоёрт, Филиппин өөрөө уг бүс нутагт хараалагдахгүй гаднын томоохон орны багаж зэвсэг болж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа сөргөлдөж байгаа нь мунхаг явдал юм. Филиппин урьд нь Америкийн колонийн орон байсан. 1991 онд Филиппиний Сенат тогтоол баталж зуун жил шахам үргэлжилсэн Америкийн Колоноос гарсан. Гэхдээ тэд сэтгэл зүйн хувьд Америкийг мөн л ар түшгээ гэж үзсээр ирсэн юм. Өөрөөр хэлбэл, Филиппиний өнөөгийн эрх баригчид улс орныхоо ашиг сонирхлыг үл тоомсорлож, хувийн эрх ашиг хөөцөлдөж, ард иргэдээ түгшүүрт байдалд оруулж байна.