Чиг хандлагыг тодорхой танихыг арлын дотоодын зарим хүмүүст сануулж байна
2024-06-26 10:59:07
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхэлсэн алба ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв.

Хэвлэлийн төлөөлөгч Жү Фэнлянь хэлэхдээ, "Тайванийг тусгаар тогтнуулах"-тай холбоотой хорон муу үг үйлдэл, мөн "Тайванийг тусгаар тогтнуулах"-аар хуйвалдан даварч буй маш цөөн тооны  этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэх нь Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг үнэнхүү хамгаалж, Тайваний элэг нэгтнүүдийн ашиг тусыг сайтар баталгаажуулах шаардлага бүхий арга хэмжээ бөгөөд Тайваний нийгмийн энх тайвны төлөөх, хөгжлийн төлөөх, харилцаа солилцооны төлөөх, хамтран ажиллахын төлөөх иргэдийн гол санаа бодолд нийцэх юм. Чиг хандлагыг тодорхой таниж, иргэдийн санал бодлыг умартан урсгалыг сөрсөн үйлдэл хийхээ болихыг арлын дотоодын зарим хүмүүст сануулж байна гэв.