Таван жилд 8.729 тонн хар тамхи хураан авчээ
2024-06-26 10:24:18
Share
Share this with Close
youtube WeChat

CCTV-гийн мэдээ: "Хятадын эргийн хамгаалалтын алба"-ны WeChat-ын олон нийтийн цахим хуудсанд мэдээлснээр, далай тэнгист мансууруулах бодисын эсрэг тэмцэхийн гол хүчин болсны хувьд, сүүлийн жилүүдэд Хятадын эргийн хамгаалалтынхан "Далайн цэвэрлэгээ", “Хил хязгаарын цэвэрлэгээ”, “мансууруулах бодис үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэгт цохилт өгч, мансууруулах бодис болон хэрэглэсэн хүмүүсийг хянах” зэрэг хар тамхины эсрэг тусгай ажиллагааг хүчтэй явуулж, хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар далайгаар хил нэвтрүүлэхийг таслан зогсоохоор гол чиглэл болгож, далай тэнгис дэх хар тамхитай холбоотой гэмт хэргийн үйл ажиллагаанд хатуу цохилт өгөх, шийтгэх арга хэмжээ авав. 2019 оны зургадугаар сараас өнөөг хүртэл бүх шатны эргийн хамгаалалтын алба далайд 8.729 тонн хар тамхи, мансууруулах бодис үйлдврэлэх 2.182 тонн материал хураан авч, хил дамнан мансууруулах бодис наймаалах маш том хэмжээний 16 бүлэглэлийг устгасан байна.