Дайн бидний мөрөөдлийг үгүй хийсэн
2024-06-26 15:49:30
Share
Share this with Close
youtube WeChat

Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагаа орон нутгийн дэд бүтцийг сүйтгэж, боловсролын системийг зогсонги байдалд оруулав. Хүүхэд залуус хичээлээ таслахаас өөр аргагүйд хүрч, хүсэл мөрөөдөл, зорилгоосоо улам бүр холдлоо.

Газад ахлах сургуулийн 40,000 орчим сурагч энэ сард төгсөлтийн шалгалтаа өгөх ёстой байв. Гэтэл тэд хичээлийн жилээ тасалчихаад шалгалт өгөх боломжгүй зовж сууна. Дайн бидний мөрөөдлийг үгүй хийсэн гэж тэд хэлж байв. 

Орогнож яваа залуу Мажид Хамад хэлэхдээ, дайн бидний агуу хүсэл тэмүүлэлтэй олон залуусын мөрөөдлийг үгүй хийлээ. Дайн биднийг ямар ч эрч хүч, үзэл бодолгүй болгож, суралцах хүсэл эрмэлзлийг ч алга болгож орхисон гэжээ.

Энэ жил 18 настай Мажид Хамад мөргөлдөөн гарахаас өмнө, ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч байсан бөгөөд эмч болох мөрөөдөлтэй байв. Тэрээр хэлэхдээ, мөргөлдөөний өмнөх хичээлийн жил миний хувьд хамгийн аз жаргалтай цаг мөч байсан. Төгсөлтийн шалгалтад сайн дүн авч, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ангийнхантайгаа хамт маш их хичээн сурч байсан юм. Гэтэл гэнэтээр ирсэн дайн дажин бүх зүйлийг дуусгаж орхилоо. Одоо Мажид гэр бүлийн хүмүүстэйгээ сургуульд түр орогнож байгаа тул хичээлээ сурах боломжгүй, бүр ч төгсөлтийн шалгалтад оролцох боломжгүй болжээ.

Мажидын ээж хэлэхдээ, бүх ээжүүдийн нэгэн адил хүүхдийнхээ сайн сайхныг үзэхийг хүсдэг. Мажидыг сургуулиа төгсөөд сайн эмч болно гэж төсөөлж байсан. Мөргөлдөөн эхэлсэн эхний өдрөөс л энэ дайн эртхэн дуусаж, Мажид сургуульдаа буцаж орно гэж найдаж байв. Одоо, хэдэн сар өнгөрлөө. Мөргөлдөөн мөн л үргэлжилсээр гэжээ. 

Газын зурвасын боловсролын салбараас өмнө нь гаргасан мэдэгдэлд, мөргөлдөөн эхэлснээс хойш олон зуун ахлах сургуулийн сурагчид, багш нар амь үрэгдсэн. Газын их дээд боловсролын 12 байгууллага бүгд дайралтад өртөж сүйрч эвдэрсэн гэж мэдэгджээ.