Европын цомын тэмцээн яагаад Хятад ивээн тэтгэгчдийг түншээр сонгох болов?
2024-06-26 16:31:25
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн \UEFA Euro\ Германд ид өрнөж буй энэ үеэр дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнууд маш их анхаарал хандуулж байна. Иймэрхүү олон улсын түвшний спортын арга хэмжээг ивээн тэтгэх нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг ажиглах чухал цонх болж байна. Цар тахлын дараах олон улсын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хувьд энэ удаагийн тэмцээнийг "дэлхийн түнш" гол ивээн тэтгэгч 13 байгууллага, үүний дотор Хятадын таван компани оролцож байна. Түүнчлэн Хятад улс хоёр жил дараалан тус тэмцээний ивээн тэтгэгчдийн томоохон эх үүсвэр болж байна.

Олон улсын өндөр түвшний арга хэмжээ нь бизнесийн үйл ажиллагааны төлөвшсөн системтэй, олон төрлийн ивээн тэтгэгчидтэй байдаг. Үүнд "дэлхийн түнш"-ийн түвшиний, мөн зохион байгуулж буй орон нутгийн зарим компаниудад боломж олгодог. Сонгон шалгаруулалтын шалгуур нь илүү мөнгөтэй нь сонгогдох биш, харин технологийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний шинэ брэнд бий болгосноор тодорхойлдог. 

Энэхүү тэмцээнийг Хятадын ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шинэ эрчим хүчний авто машин, ухаалаг гар утас, хил дамнасан цахим худалдаа, төлбөр тооцооны технологи зэрэг таван компани ивээн тэтгэж байгаа бөгөөд эдгээр компаниуд нь дэлхийн шинээр хөгжиж буй салбаруудын тэргүүн эгнээнд орсон, өөр өөрийн гэсэн давуу талтай. Тэдгээрийн дотроос BYD шинэ эрчим хүчний автомашин, Vivo брэндийн гар утас, Hisense брэндийн VAR дэлгэцийн технологи оролцож байна.

Хятадын брэнд 2016 онд анх удаа олон улсын түвшний спортын арга хэмжээний ивээн тэтгэгч болсон. Тухайн үед Hisense брэнд нь мултимедиа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ивээн тэтгэгчид компаниар ажиллаж байжээ. Энэ жил Hisense брэнд Европын лигийн цомын төлөө тэмцээнд гурав дахь удаагаа оролцож, дэлхийн түвшний хөлбөмбөгийн тэмцээнийг тав дахь удаагаа ивээн тэтгэж байна. 

Төлбөр тооцооны системийн ивээн тэтгэгчдийн өөрчлөлт нь дэлхийн санхүүгийн технологийн ахиц дэвшлийг илэрхийлж байна. Хятад улс дэлхийн томоохон арга хэмжээний төлбөр тооцооны системийн ивээн тэтгэгчийн байр сууриа хадгалж ирсэн. 2018 оны 11-р сард Алипай УЕФА-тай хамтын ажиллагааны түншийн харилцааны гэрээ байгуулж, найман жил дараалан тэмцээнийг ивээн тэтгэж иржээ. 

Европын цом зэрэг олон улсын томоохон арга хэмжээ Хятадын компаниудыг эсрэг байр сууриар хүлээн авч байгаа нь санхүүгийн хүчин чадлыг үзэхээр барахгүй Хятадын инновацид суурилсан эдийн засгийн өөрчлөлтийн стратеги, дэлхийн шинэ технологийн түвшинг дайчилж буйг хүлээн зөвшөөрч байгаа юм. Дэлхийд нэр нөлөөтэй томоохон тэмцээн, үйл ажиллагааны ивээн тэтгэгч нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлдэг тул нэр нөлөө бүхий компаниуд байх ёстой гэж Олон улсын эдийн засагчид үзжээ.