Энэ онд Бээжингийн боомтоор орж гарсан хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрэв
2024-06-26 15:35:08
Share
Share this with Close
youtube WeChat

Зуны улирал болж, хилээр нэвтрэх бодлогод тасралтгүй зохицуулалт хийснээр, Бээжингийн боомтоор орж гарах зорчигчдын тоо эрс нэмэгдэв. 6-р сарын 26-ны байдлаар, Бээжингийн боомтоор нэвтэрсэн хүний тоо бараг 8 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.9 дахин их байна. 6-р сард тус боомтоор орж гарсан зорчигчдын өдрийн дундаж тоо 50,000 орчим байв, эдгээрээс 6-р сарын 23-нд Бээжингийн боомтоор нэг өдрийн дотор орж гарсан хүний тоо бараг 62 мянгад хүрч, энэ онд нэг өдрийн дотор орж гарсан хүний тоогоороо шинэ дээд амжилт тогтоож, 2019 онд нэг өдрийн дотор орж гарсан хүний дундаж тооны 85%-д хүрсэн байна.