Хятад, ЕХ яриа хэлэлцээ, зөвшилцлөө эхлүүлнэ гэлээ
2024-06-27 18:58:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны өнөөдөр/2024.0627/ хуралдуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хэлэхдээ, Хятадын цахилгаан автомашинд нөхөн олговор олгохын эсрэг ЕХ мөрдөн байцаалт явуулж буй асуудлаар Хятад, ЕХ яриа хэлэлцээ, зөвшилцлөө эхлүүлсэн, харилцан хүлээн зөвшөөрсөн шийдэлд хүрэхийг хүсэж байна гэжээ.

Хэ Ядүн хэлэхдээ, Хятадын тал ЕХ-д олон удаа эрс эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлж, энэхүү худалдааны маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх замаар шийдвэрлэхийг санаачилсаар ирсэн юм. Хятадын Худалдааны яамны сайд Ван Вэньтао энэ сарын 22-нд Европын комиссын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, худалдааны комиссар Валдис Домбровскисын урилгаар түүнтэй видео уулзалт хийж, Хятадын цахилгаан автомашинд нөхөн олговор олгохын эсрэг ЕХ мөрдөн байцаалт явуулж буй асуудлаар хоёр тал яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх болно гэж тохиролцон юм. Өнөөгийн байдлаар хоёр талын ажлын баг нягт харилцаа холбоотой харилцаж, зөвшилцөх ажлыг ахиулсаар байна гэжээ.

Тэрээр мөн, Хятад Европын хамтын ажиллагааны мөн чанар нь давуу талаа харилцан нөхөж, хамтран ажиллаж, хамтдаа хожиход байна. Ялангуяа ногоон хөгжил уруу шилжих салбарт хамтын ажиллагааны өргөн боломжтой. Худалдааны маргаан шат ахиж хоёр талын худалдааны харилцаанд сөрөг үр нөлөө учруулахаас зайлуулсхийхийн төлөө ЕХ-ны тал Хятадтай ижил чиглэлээр урагшилж, яриа хэлэлцээ, зөвшилцлийг аль болох эртхэн үр дүнд хүргэж, харилцан хүлээн зөвшөөрсөн шийдэлд хүрэхийг хүсэж байна гэжээ.