Байгалийн гамшгаас аврах сангаас дахин 496 сая юань хуваарилав
2024-06-27 10:32:23
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 26-нд Хятадын Сангийн яам болон Онцгой байдлын яамнаас дахин 496 сая юанийг Төв хорооны байгалийн гамшигт нэрвэгдэгсдийн тусламжийн сангаас гаргуулж, Жэжян, Аньхуй, Фүжянь зэрэг 9 мужийн үер болон геологийн гамшгаас аврах ажилд дэмжлэг үзүүлж, гол төлөв гамшгаас яаралтай аврах болон гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг туслах, мөн тэднийг авран хайх болон нүүлгэн шилжүүлэх, аюулыг арилгах, хоёрдогч гамшгийн далд аюулыг илрүүлэх болон түүнийг яаралтай арилгах, эвдэрсэн байшингуудыг засварлах зэрэг онцгой байдлын үед ажиллахад дэмжлэг үзүүлэх юм.

Муж (бүс нутгийн) санхүүгийн хэлтэс гамшгийн голомтод хөрөнгө мөнгийг нэн даруй хуваарилж, гамшгийн голомтын аврах ажиллагааны сангийн зохион байгуулалт болон хөрөнгө мөнгөний хэрэгцээг шуурхай ойлгож, бүрэн баталгаа гаргах арга хэмжээ авч, сангийн хяналт удирдлагыг үр дүнтэй чангатгаж, сангийн ашиг тусыг бүрэн бадруулахыг Сангийн яамнаас шаардсан байна.