Ван И Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сонтой уулзав
2024-06-27 09:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 26-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Бээжинд Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сонтой уулзав.

Ван И хэлэхдээ, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин дөнгөж сая Ерөнхий сайд Фам Минх Чинх-тэй уулзаж, хоёр тал найрсаг, гүн гүнзгий, үр дүнтэй харилцаж, Хятад Вьетнамын харилцааны хөгжилд шинэ түлхэц өгсөн юм. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамд хийсэн түүхэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх талаар Вьетнамын хүчин чармайлт гаргаж буйг Хятад улс өндрөөр үнэлж, Вьетнамын талтай хамт байж, хоёр талын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Буй Тхан Сон хэлэхдээ, Вьетнам улс Хятад улсыг Вьетнамын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт болон стратегийн сонголт гэж үзсээр ирсэн юм, Хятадын талтай хамт байж, бүх шатны солилцоо болон олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, социалист бүтээн байгуулалтын үйлсийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.