ОХУ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар утсаар ярьжээ
2024-06-27 09:33:57
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Рэмович Белоусов 25-ны өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй утсаар ярьсан байна. Энэ бол ОХУ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нарын сүүлийн нэг жил гаруйн хугацаанд анх удаа утсаар ярьсан явдал бөгөөд хоёр тал Украины асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Хоёр талын өгсөн мэдээллийн агуулга нь огт өөр байна.

АНУ Украины зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлсээр байгаа тул нөхцөл байдал цаашид хурцдах эрсдэлтэй байна гэж Андрей Рэмович Белоусов утсаар ярилцах үеэр мэдэгдэв гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэв. АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдэгдэл хийж, ОХУ, Украины хооронд мөргөлдөөн гарч байгаа энэ үед АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нарын хоорондын харилцаа холбооны сувгийг нээлттэй байлгахын чухлыг Ллойд Остин утсаар ярилцах үеэр онцолсон гэжээ.