Нидерландын Ерөнхий сайд Рютте НАТО-гийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдов
2024-06-27 10:27:18
Share
Share this with Close
youtube WeChat

Умард Атлантын цэргийн эвсэл 26-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Нидерландын ерөнхий сайд Марк Рюттег НАТО-гийн шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Мэдэгдэлд, Рутте 10-р сарын 1-нд одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергийг орлох болно гэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, НАТО-гийн Цэргийн хорооны дарга, НАТО-гийн Европ дахь холбоотны дээд командлагч нар нь НАТО-гийн үндсэн албан тушаалтнууд юм. Рютте 2010 онд Нидерландын Ерөнхий сайд болсноосоо хойш дөрвөн удаа дараалан Засгийн газар байгуулсан бөгөөд энэ оны долдугаар сарын 2-нд Нидерландын Ерөнхий сайдын албан тушаа албан ёсоор өгөх юм.