БНАСАУ пуужингийн хөдөлгөөнт байлдааны нэгжийг салгаж, удирдан чиглүүлэх туршилт хийжээ
2024-06-27 09:21:35
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 27-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын Пуужингийн ерөнхий газар 26-ны өдөр пуужингийн хөдөлгөөнт байлдааны нэгжийг салгаж, удирдан чиглүүлэх туршилтыг амжилттай хийсэн байна. 

Мэдээллийн дагуу энэ туршилт нь "олон тооны цэнэгт хошуу тус бүрийн объектийг устгах чадвар"-ыг хангах зорилготой юм. Туршилтанд 170-200 километрийн нислэгийн туршилтын радиустай дунд болон алсын тусгалтай хатуу түлшээр ажилладаг баллистик пуужингийн эхний шатны хөдөлгүүрийг ашиглав. 

Салгасан хөдөлгөөнт байлдааны нэгж нь зааварчилгааны дагуу заасан гурван бай руу оновчтой ниссэн байна. Агаарын довтолгооноос хамгаалах илрүүлэгч аппарат нь пуужингаас салгасан хууран мэхлэлтийн биетийн үр дүнтэй байдлыг шалгасан гэж мэдээлэлд дурджээ. 

Уг тайланд мөн тэмдэглэхдээ, БНАСАУ-ын Пуужингийн ерөнхий газар туршилтын дараа холбогдох техникийн туршилтууд "туршилтын шатанд бүрэн шилжсэн" гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь БНАСАУ-ын армийн пуужингийн хүчин чадал, технологийн хөгжилд маш чухал ач холбогдолтой гэжээ.