Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг 83.5 хувийн хүн дэмжжээ
2024-06-27 22:50:10
Share
Share this with Close
youtube WeChat

“Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших” хэмээх Хятадын 70 жилийн өмнө дэвшүүлсэн энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим нь өнөөгийн ээдрээ будлиантай дэлхийн нийтэд эрх хүч сэлбэсээр байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд Хятадын Төв радио телевизийн CGTN дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд санал асуулга явууллаа. Уг санал асуулгад оролцогсдын 82 хувь нь Хятад улс дэлхийн энх тайвныг хамгаалах гол хүчин гэж үзсэн бол 83.5 хувь нь Хятадын дэвшүүлсэн энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимд тусгагдсан бүрэн эрх, шударга ёс, ардчилал, хууль эрх зүйн үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт туслан илүү сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлох болно гэж үзжээ.

Уг зарчмыг далан жилийн турш амжилттай баримтлан хэрэглүүлж ирсэн учраас өнөө гэхэд улс хоорондын харилцааг зохицуулан шийдвэрлэхэд дагаж мөрдөх үлгэр жишээ болсон юм. Энэ дундаа бүрэн эрхт байдал эрх тэгш байх гэх зарчмыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр хүлээн зөвшөөрч, улс орнууд бие биеийнхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлуудыг хүндэтгэн үзэх ёстой гэсэн байна. Үүнд санал асуулгад оролцогсдын 80.8 хувь нь дээрх байр суурийг хүлээн зөвшөөрч, улс орнууд эрх тэгшээр харилцаж, харилцан ашигтай байж, дээрэнгүй үзэл, хүчирхийллийн улс төр, бусад оронд дур зоргоор хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэх ёстой гэж үзжээ.

Энх тайван зэрэгцэн орших таван зарчмыг Хятадын үндсэн хуульд тусгасан бөгөөд Хятадын гадаад бодлогын тулгын чулуу юм. Хятад улс дэлхийн засаглалын үйл явцад улам идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Санал асуулгын дүнгээс үзвэл, Хятад улс илүү шударга дэлхий ертөнцийг байгуулах, зүй ёсонд нийцсэн олон улсын дэг зурмыг тогтоох талаар оруулсан хүчин зүтгэлийг дэлхийн иргэд өндрөөр үнэлсэн байна. Үүнд, санал асуулгад оролцогсдын 74.4 хувь нь Хятадын хэрэгжүүлж буй гадаад бодлого дэлхийн энх тайвныг хамгаалахад ашигтай гэж үзсэн бол 84.7 хувь нь өөрийн орон нь Хятад улстай найрсаг харилцаатай байхыг хүссэн байна. Мөн 76.4 хувь нь Хятад улс хариуцлагатай томоохон гүрэн болсны хувьд олон улсын хамтын нийгэмлэгт илүү их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Дээрх тоо баримтыг CGTN-ээс дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд явуулсан хоёр санал асуулгын дүнд харуулжээ. Уг санал асуулгад дэлхийн 36 орноос 11706 хүний оролцоотой  байна. Америк, Их Британи, Герман, Япон зэрэг хөгжсөн орны иргэд санал асуулгад багтсан бол Пакистан, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Мексик зэрэг хөгжиж буй орнуудын иргэд ч санал асуулгад хамрагджээ.