Хятад Европын Холбооны байгаль орчин уур амьсгалын дээд зиндааны яриа хэлцэл болов
2024-06-27 11:13:13
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн мэдээ: 6 дугаар сарын 18-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд Дин Шюэшян Бельгийн Брюссельд Европын комиссын гүйцэтгэгч дэд дарга Марос Сефковичтай уулзаж, хамтаар Хятад, Европын Холбооны байгаль орчин, уур амьсгалын дээд зиндааны яриа хэлцэл хийв.

Дин Шюэшян хэлэхдээ, бид Хятад, Европын Холбооны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хамтаар сайтар хэрэгжүүлж, ногоон өөрчлөлт шинэчлэлтийн хамтын ажиллагааг илүү баялаг үр бүтэмжид хүргэж, Хятад Европын Холбооны харилцааны тогтвортой сайн хөгжлийн чиг хандлагыг бэхжүүлэх хэрэгтэй гэв.

Ди Шюэшян хэлэхдээ, Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай үндэсний стратегийг тууштай хэрэгжүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил илэрхий үр бүтэмжид хүрсэн  гэж тэмдэглэв.