"Юньчуань", "Шиньбао" нэртэй панда Америкийг зорьжээ
2024-06-27 19:15:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны өнөөдөр /2024.06.27/ хуралдуулсан хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нинд хандан сэтгүүлч “Хятадын Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг өчигдөр, Австрийн Шёнбрунн амьтны хүрээлэнтэй пандаг хамгаалах хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулсан. Мөн "Юньчуань", "Шиньбао" нэртэй хоёр пандаг Америкийн Сан Диегогийн амьтны хүрээлэнд хүргүүлэн өгч, Хятад, Америкийн пандаг хамгаалах хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж байгаагаа зарласан юм. Энэ тухай та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ” гэж хүссэн байна.

Мао Нин хэлхэхдээ, Австрийн Шёнбрунн, Америкийн Сан Диегогийн нь бүгд дэлхийд нэр нөлөөтэй амьтны хүрээлэн юм. Хятад улс уг хоёр амьтны хүрээлэнтэй пандаг хамгаалах хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлээд хориод жил болж байгаа бөгөөд маш сайн үр дүнд хүрсэн. Мөн пандаг хамгаалан судлах түвшнийг дээшлүүлж, панда зэрэг ховордсон амьтдыг хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлж, улмаар талуудын иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, өнө өглөөний онгоцоор "Юньчуань", "Шиньбао" хоёр пандаг Америкийн Сан Диегогийн амьтны хүрээлэнд хүргүүлсэн юм.