Давосын чуулга уулзалт дээр “Хятадын хөгжлийн боломжийг хуваалцах” нь түлхүүр үг болжээ
2024-06-27 19:53:47
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд зуны Давосын чуулга уулзалт Хятадын Далянь хотод болж, дэлхийн 100 гаруй улс, бүс нутгийн улс төрчид, бизнесмен, эрдэмтэн судлаач зэрэг 1700 орчим төлөөлөл оролцсон байна. Ингээд зохион байгуулж буй цар хүрээ, салбар арга хэмжээ, оролцож буй зочид төлөөлөл зэргээрээ бүгд шинэ рекорд тогтоосон байна.

Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгаагийн улмаас олон орны компаниуд Хятадын зах зээлийг сонирхож байна гэж зочид төлөөлөл илэрхийлж байлаа.

Өнөөгийн дэлхий зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралтыг туулж байна. Нэг талаар, геополитикийн зөрчил, худалдааны маргаан зэрэг сорилтууд өдөр ирэх тусам нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч хангалтгүй байна. Нөгөө талаар, шинэ ээлийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт тууштай явагдаж байгаа учраас дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрмэлзэл авчирч байна. Ийм нөхцөлд Далянь хотод зохиогдсон зуны Давосын чуулга уулзалт “Ирээгүйн өсөлтийн шинэ тэлэлт” хэмээх сэдвийн хүрээнд, дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч, шинэ гарцыг хамтдаа судлан хайсан юм. Нөгөө утгаараа талууд хамтын ажиллагаагаар дамжуулан шинэ хөгжлийн боломжийг эрэлхийлэх маш их сонирхолтойг байгааг харуулжээ.

Хятад зэрэг шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хүч болсны хувьд дэлхийн эдийн засгийн тогтолцоонд чухал үйлдэл үзүүлсээр байгаа юм. Хэрхэн бэрхшээлийг даван туулж, боломжийг ашиглаж, эдийн засгийн хөгжилд хүрэх талаар Хятад улс дөрвөн талын санаачлаг дэвшүүлжээ. Тухайлбал, технологийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, нээлттэй зах зээлийн орчныг хамгаалах, багтаамжтай, хүртээмжтэй хөгжлийг ахиулах зэрэг болно.

Хятад улсын дэвшүүлсэн “инновац, ногоон хөгжил, нээлттэй, хүртээмжтэй” зэрэг үзэл баримтлал нь талуудын хөгжлийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд цөөн хэдэн орны “хана босгон халхавч хийх” үйлдлийн эсрэг тэмцэхэд тусалж, энэ нь мөн эдийн засгийн дэг журам, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байна гэж хуралд оролцогсод үзсэн байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд маш сайн хөгжлийн үзэл баримтлал байхаас гадна газар дээр буусан бодит арга хэмжээ байх хэрэгтэй. Хятад улс асар том зах зээлтэй, өндөр түвшний нээлттэй байдлаа өргөжүүлсээр байна. Мөн Хятад улс боловсронгуй аж үйлдвэрлэлийн тогтолцоо, боловсон хүчин, инновацын давуу талтай. Уг чуулганы үер зочид төлөөлөгч нар хэлэхдээ, Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь улс орондоо цо шинэ хөгжлийн замналыг нээгээд зогсохгүй дэлхийн эдийн засагт түлхэц өгсөн гэжээ.

Өнгөрсөн хэдэн өдрийн халуун хэлэлцүүлгийн үеэр зочид бүгд “инноваци” гэсэн түлхүүр үгийг дурдсан юм. Хиймэл оюун ухаан, биотехнологи, ногоон эрчим хүч зэрэг технологийн дэвшил нь шинэ салбарыг нээх болно гэж хүмүүс ойлгон таньж эхэлсэн юм. Үүнд Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнээ хурдтай хөгжүүлэх замаар дэлхийн технологийн хувьсгал, ногоон хөгжлийн боломжийг олсон байна. 

Энэтхэгийн бизнесмен Сухас Гопинатын хэлэхдээ, Хятад улс бол дэхийн инновацын төв, компаниа дэлхийн хэмжээнд гаргахыг хүсэж буй бизнесменүүд Хятадын зах зээлийг сонирхон, сонгож байна гэлээ. Энэ нь мөн олон олон үндэстэн дамнасан компанийн лидерүүдийн сэтгэлийн үг байж таарна. Хятад мянгын орчин үеийн шинэчлэл улам илүү ахиц дэвшилд хүрэхийн хирээр илүү олон хүн Хятадын хөгжлийн боломжийг мэдэрч, энэхүү боломжоос хуваалцахыг хүсэж байна.