Далай дээрх том салхин цахилгаан станцыг цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбов
2024-06-27 15:57:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (27-ны өдөр) Хятадын далай дээрх анхны том салхин цахилгаан станц буюу Гурван хавцлын группын Жанпу 2-р шатны далай дээрх салхин цахилгаан станцыг цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбож, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн байна.

Салхин цахилгаан станц нь Фүжянь мужийн Жанпу сяний далай дээр оршиж, далайн эргээс 30 орчим километрийн зайд байрладаг ба цогцолборын ерөнхий хүчин чадал нь 400 МВт байж, 13 МВт ба түүнээс дээш хүчин чадалтай салхин турбиныг ашиглаж байгуулсан Хятад улсын анхны далай дээрх салхин цахилгаан станц юм, үүнд 16 МВт-ын хүчин чадалтай 6 салхин сэнсийг багцаар нь ашигласан байна. Уг төсөл ашиглалтад орсноор, жил бүр 1.6 тэрбум кВт.цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх төлөвтэй байна, 680 мянган айлын цахилгаан эрчим хүчний жилийн хэрэглээг хангах нөхцөлд, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг ойролцоогоор 1.36 сая тонн бууруулах болно.