Шэньжэнь-Жуншаний гүүрэн зам 6-р сарын 30-нд ашиглалтад орно
2024-06-27 15:03:29
Share
Share this with Close
youtube WeChat

Долоон жилийн хугацаа зарцуулан барьж байгуулсан Шэньжэнь-Жуншань чиглэлийн гүүрэн замыг 6 дугаар сарын 30-ны үдээс хойш 15:00 цагт албан ёсоор ашиглалтад оруулна. Энэ тухай сурвалжлагч Шэньжэнь-Жуншаний гүүрэн замыг ашиглалтад оруулах тухай хэвлэлийн хурлаас мэдээллээ.

Шэньжэнь-Жуншаний гүүрэн зам нь гүүр, арал, туннел, усан доорх зам зэргээр бүрдсэн далай дамнасан барилгын олон төслөөр бүрдсэн дэлхийн зэрэглэлийн төсөл бөгөөд 10 зүйлээрээ дэлхийн гайхамшиг бүтээжээ. Тус зам нь ерөнхий бүтээн байгуулалтын хувьд дэлхийн хамгийн хэцүү далай дамнасан барилгын цогц төслүүдийн нэг юм.