Сарнаас авчирсан 1935.3 грамм дээжийг албан ёсоор хүлээлгэн өглөө
2024-06-28 14:29:25
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 6-р сарын 28-нд, Хятадын сансар судлалын үндэсний газар Бээжинд сарны хайгуулын төслийн "Чан Э-6" үүрэгт ажлын хүрээнд сарнаас авчирсан дээжийг хүлээлгэн өгөх ёслол хийлээ. Хятадын Сансар судлалын үндэсний газраас Хятадын ШУА-д "Чан Э-6" хөлгийн авчирсан загварын дээжийн савыг хүлээлгэн өгч, дээжийн гэрчилгээг нь гардуулан өглөө.

Урьдчилсан тооцоогоор, "Чан Э-6" хөлөг 1935.3 грамм сарны дээж цуглуулсан бөгөөд дээжийг сарны дээжийн лабораторид аюулгүй зөөвөрлөн авчирсны дараа газрын хэрэглээний системийн шинжлэх ухааны судлаачид төлөвлөгөөний дагуу сарны дээжийг хадгалах, боловсруулах ажлыг хийж, шинжлэх ухааны судалгааны ажлыг эхлүүлнэ. Энэ нь "Чан Э-6" үүрэгт ажил инженерийн хэрэгжилтийн шатнаас шинжлэх ухааны судалгааны шинэ шатанд албан ёсоор шилжсэнийг харуулж байна.