Хулсны баавгай хамгаалах Хятад Америкийн хамтын ажиллагааны шинэ үе шатыг нээж байна
2024-06-28 09:56:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: "Юньчуань", "Шиньбао" хэмээх хоёр хулсны баавгайг тээвэрлэсэн чартерийн онгоц 27-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд хүрчээ. Дараа нь тус хоёр хулсны баавгайг Калифорнийн өмнөд хэсэгт орших Сан Диегогийн амьтны хүрээлэнд шилжүүлэн хүргэж нэг сарын хорио цээрийн хугацаа эхлэх юм. Сан Диегогийн амьтны хүрээлэнд "Юньчуань" болон "Шиньбао" хулсны баавгайг суурьшуулна. Ингэснээр хулсны баавгай хамгаалах Хятад Америкийн хамтын ажиллагааны шинэ үе шат эхэлж байна.