АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн анхны мэтгэлцээн өндөрлөв
2024-06-28 15:36:54
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын орон нутгийн цагаар 27-ны орой Атланта хотод одоогийн Ардчилсан намын гишүүн, ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намын гишүүн, ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын оролцсон 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн анхны мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээн 90 минут орчим үргэлжилсэн бөгөөд тэд АНУ-ын эдийн засаг, цагаачлал, үр хөндөлт, Орос-Украины мөргөлдөөн, Палестин, Израилийн нөхцөл байдал зэрэг асуудлаар мэтгэлцэв. 

Цагаачлалын асуудлыг шийдвэрлэхдээ Дональд Трампын газгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг Жо Байден шүүмжилсэн бол Байдены засгийн газар АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй, гэмт хэрэгтнүүдэд АНУ-д нэвтрэх боломж олгосон хэмээн Д.Трамп шүүлжилжээ. 

Палестин, Израилийн асуудлаар Ж.Байден хэлэхдээ, түүний сурталчилсан гал зогсоох хэлэлцээр нь саатуулагдсан иргэдийг солилцохыг багтаасан нэмэлт нөхцөл бүхий тасралтгүй гал зогсоох хэлэлцээр гэжээ. Бүс нутгийн энх тайвныг дэмжихийн тулд тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг дэмжих үү гэсэн асуултад Д.Трамп шууд хариулсангүй байна. 

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хоёр дахь халз мэтгэлцээн есдүгээр сарын 10-нд болно.