Ши Жиньпин даргын чухал яриа олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татжээ
2024-06-28 19:36:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр/2024.06.28/ хуралдуулсан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ.

ХТРТ-ын сэтгүүлчийн асуусан “өнөөдөр үдээс өмнө, Ши Жиньпин дарга Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцон, тусгай сэдэвт илтгэл тавьж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү” гэсэн асуултад хариулжээ.

Мао Нин хэлэхдээ, зургадугаар сарын 28-ны үдээс өмнө, Бээжин дэх Ардын их хурлын ордонд Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хуралд болж, Ши Жиньпин дарга тусгай илтгэл тавьж, Хятадын ерөнхий сайд Ли Чян хурлыг даргалжээ. Уг арга хэмжээнд олон орны улс төрчийн зүтгэлтнүүд, олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөл зэрэг 600 орчим зочид төлөөлөл оролцсон юм.

Ши Жиньпин дарга алсын хараатай, баялаг агуулгатай, түүх, өнөөдөр, ирээдүйг уялдуулсан чухал яриа тавьж, өнөөгийн ээдрээ будлиантай дэлхий нийтэд адил талаа нэгтгэж, адил бус талаа нөөцлөн, хамтаар чармайж, харилцан хүндэтгэж, бие биенээ амжилтад хүргэх хүчтэй дуу хоолойг хүргэсэн байна. Мөн олон орон хүч нэгтгэн сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад чухал нөлөө үзүүлэх болно. 

Тэгвэл Ши Жиньпин даргын чухал ярианы гол агуулгыг хэдэн талаас хураангуйлъя. Нэгт, Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын "түүхэн дөрвөн том хувь нэмэр"-ийг бүх талаар дүгнэсэн. Хоёрт, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмаас хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах хүртэлх “гурван шинэ” шаталтыг биелүүлсэн. Гуравт, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцоолох тухай “зургаан зүйлт үзэл баримтлал”-ыг дэвшүүлсэн. Дөрөвт, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа дөрвөн том хүчин болохыг идэвхтэй дэмжинэ. Тавд, “өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа”-ны “найман арга хэмжээ”-ийг дэмжихээ албан ёсоор зарласан. Уг найман арга хэмжээнд боловсон хүчин бэлдэх, залуучуудын солилцоо, эдийн засгийн хөгжил, чөлөөт худалдаа, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг агуулга багтаж байна гэжээ.