ЕХ болон Украин аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурав
2024-06-28 09:59:57
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 6-р сарын 27-нд Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ болон Украин аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Европын холбоо Украинд зэвсэг нийлүүлэх, цэргийн сургуулилт зэрэг есөн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Мөн өдөр Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын комиссын дарга Урсула Фон дер Лейен, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар гэрээнд гарын үсэг зуржээ. Шарль Мишель сошиал сүлжээнд, Украин өөрийн аюулгүй байдлаа хамгаалах, үймээн донсолгоог эсэргүүцэхэд туслалцаа үзүүлнэ гэж ЕХ амласан. Гэрээнд гарын үсэг зурсан нь "ЕХ урт хугацаагаар Украиныг тууштай дэмжихийн шийдвэр зориг тууштай гэдгийг гэрчилгээ" гэж бичжээ.

Мөн өдөр ЕХ-ны гишүүн орнууд болох Литва, Эстони улсууд ч Украинтай ижил төстэй аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зуржээ. Өмнө нь АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг барууны орнууд Украинтай ийм гэрээ байгуулж байсан юм.