Азийн ард түмэн АНУ-ыг хэрхэн үнэлдэг вэ
2024-06-28 17:13:27
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн ард түмэн АНУ-ыг хэрхэн үнэлэх тухай Хятадын Төв радио телевизийн CGTN суваг Хятадын Ардын их сургуультай хамтран санал асуулга явуулав. Шинэ эриний олон улсын сурталчилгааны судалгааны хүрээлэнгээр дамжуулан явуулсан энэ санал асуулгад Сингапур, Саудын Араб, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Филиппин, Энэтхэг, Индонез, Малайз, Пакистан, Япон зэрэг Азийн 10 орны 2009 сүлжээ ашиглагч хамрагджээ. 

Санал асуулгад хамрагдсан сүлжээ ашиглагчдын 84.4 хувь нь бууны хүчирхийлэл нь АНУ-ын нийгмийн архаг гэж үзсэн бол 75.4 хувь нь АНУ-д системийн чанартай арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал оршиж байна гэж үзжээ. 75.8 хувь нь АНУ-д баян ядуугийн зөрөө ихэссээр байна гэж үзсэн бол 69.9 хувь нь мансууруулах бодис өргөнөөр түгэсэн орон гэж үнэлэн, 81.7 хувь нь АНУ-ын хоёр намын өрсөлдөөн нь улс төрийн системийн дутагдлыг харуулсан гэжээ. 

Санал асуулгад оролцогсдын 71.7 хувь нь АНУ-ыг ардчиллын нэрээр бусад орны дотоод засаглалд хөндлөнгөөс оролцон, бусад улс орнуудад дарамт үзүүлдэг гэж үзсэн бол 73.6 хувь нь дайн дэгдээж, ноцтой хүмүүнлэгийн хямрал үүсгэж байна гэж үзжээ.

Санал асуулгад оролцсон Азийн орнуудын сүлжээ ашиглагчдын 69.1 хувь нь олон улсын журмын талаар давхар стандарт хэрэгжүүлж байна гэж АНУ-ыг зэмлэн, 74.4 хувь нь АНУ-ыг ноёрхогч орон гэж үнэлсэн байна.