БНСУ, АНУ, Япон хамтарсан цэргийн сургуулилт хийж байна
2024-06-28 10:05:18
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНСУ-ын нэгдсэн штабын дарга нарын газар 27-ны өдөр мэдэгдэхдээ, БНСУ, Америк, Япон анх удаа "Эрх чөлөөний ир" хэмээх хамтарсан цэргийн сургуулилтыг 27-нд Чежү арлаас өмнө зүгт орших олон нийтийн далайд хийх бөгөөд хамтарсан сургуулилт гурван өдөр үргэлжилнэ гэжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, "Эрх чөлөөний ир" сургуулилт далайн бүс, агаарын орон зай, интернет сүлжээ зэрэг олон салбарыг хамарч байна. Сургуулилалтын үеэр гурван улс тэнгист пуужин эсэргүүцэх, шумбагч онгоц эсэргүүцэх байлдааны ажиллагаа, агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа, эрэн хайх, аврах ажиллагаа, далай дээр тосон устгах, интернет сүлжээний хамгаалалтын болон бусад сургуулилт хийнэ гэв.

Сургуулилтад БНСУ, Америк, Японы олон төрлийн хөлөг онгоц, цэргийн нисэх онгоц оролцох бөгөөд тэр дундаа АНУ-ын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч "Теодор Рузвельт" хөлөг онгоц оролцоно гэж БНСУ-ын нэгдсэн штабаас мэдэгдсэн байна.