Ши Жиньпин Перугийн Ерөнхийлөгчтэй уулзжээ
2024-06-28 20:28:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Перугийн Ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруартетэй уулзалт хийжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Перу бол Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоож, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон Латин Америкийн анхны орнуудын нэг бөгөөд Хятадтай чөлөөт худалдааны цуврал гэрээ байгуулсан Латин Америкийн орнуудын нэг юм. Хятад улс Перу хоорондын харилцаагаа маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, соёл иргэншил хоорондын харилцан суралцахыг ахиулж, олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад Перугийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Дина Эрсилиа Боруарте хэлэхдээ, Засгийн газрынхаа гол сайд нар болон эдийн засгийн салбарын төлөөллөө дагуулан Хятадад айлчилж буйдаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд хоёр орон улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж элбэг үр дүнд хүрсэн юм. Ялангуяа, Хятадын компаниуд Перу дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлснээр манай оронд их хэмжээний ажлын байр бий болгосон бөгөөд шинэ технологи, нандин туршлага авчирсан юм. Бид Хятадын амжилттай туршлагаас суралцаж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Перугийн хөгжилд илүү их дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн Хятадын илүү олон компаниуд манай оронд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна. Хоёр орны дэд бүтэц, ногоон хөгжил, цэвэр эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Бид Хятадын компаниудад худалдааны таатай орчин бүрдүүлж өгөхөд бэлэн байна гэжээ.