Хятадын цахилгаан үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 14.1%-иар өсөв
2024-06-28 11:03:06
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний эрчим хүчний газраас өнөөдөр буюу 6-р сарын 28-нд гаргасан мэдээллээс харахад, 5-р сарын эцсийн байдлаар Хятад улсын цахилгаан үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 3.04 тэрбум киловатт болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.1%-иар өссөн байна. Үүнд: Нарны эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал нь ойролцоогоор 690 сая киловатт болж, өмнөх оны мөн үеэс 52.2%-иар, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ойролцоогоор 460 сая киловатт болсон нь жилийн өмнөхөөс 20.5%-иар тус тус өссөн байна. 

Энэ оны 1-р сараас 5-р сар хүртэлх эрчим хүчний томоохон үйлдвэрүүд эрчим хүчний хангамжийн төсөлд 257.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.5%-иар нэмэгдсэн байна.