Газын бүсэд нэн даруй гал зогсоох хэрэгтэй гэв
2024-06-28 09:52:20
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 26-нд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ил шүүмжлэл хийж, хүүхэд болон зэвсэгт мөргөлдөөний асуудлыг авч хэлэлцжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхдийн болон зэвсэгт мөргөлдөөний асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Виржиниа Гамба хэлэхдээ, Газын зурвас болон Йордан голын баруун эрэг зэрэг газарт мөргөлдөөн урьд өмнө байгаагүй цар хүрээтэйгээр ширүүсч, олон арван мянган хүүхэд гаслан зовлон амсаж байна гэв.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, Газад нэн даруй гал зогсоож, хүүхдүүдэд халдагсдаас хариуцлага нэхэмжилж, шаардлага бүхий үйл ажиллагаа авах ёстой гэв.