Ма Жаошюй, Курт Кэмпбелл нарын утсаар ярьсан тухай танилцуулав
2024-06-29 15:47:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр 28-нд ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл нарын утсаар ярьсан тухай танилцуулав.

Мао Нин хэлэхдээ, зургадугаар сарын 27-нд Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбеллтэй утсаар ярьсан. Хоёр тал Хятад Америкийн өнөөгийн харилцаа болон хамтаар сонирхож буй асуудлаар илэн далангүй, гүнзгий санал бодлоо солилцсон. Ма Жаошюй Тайвань, Төвөд, Өмнөд тэнгис, Украин зэрэг асуудлаарх Хятадын талын төв чанга байр суурийг тодорхой тайлбарласан байна. Мөн Ерөнхийлөгч Жо Байдены амлалтаа биелүүлж, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хүндэтгэж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэхийг АНУ-аас шаардсан гэжээ.

Мао Нин танилцуулахдаа, Ма Жаошюй Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд Хятад Америкийн харилцааны эн тэргүүний давж болшгүй улаан шугам юм. "Тайванийг тусгаар тогтнуулах" оролдлого бол мухардалд орсон зам, "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмжих нь өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унасан хэрэг. АНУ Тайваний Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчдын "Тайванийг тусгаар тогтнуулах" мөн чанарыг тодорхой таньж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван, тогтвортой байдалд хохирол учруулахгүй байж, Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийг дагаж мөрдөн, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, "Тайваний тусгаар тогтнолыг" дэмжихгүй байх амлалтаа хэрэгжүүлэх ёстой гэж онцолсон байна.