Хятад-Америкийн олон улсын ачаа тээврийн шинэ шугам нээгдлээ
2024-06-29 15:42:53
Share
Share this with Close
youtube WeChat

FedEx Хятад дахь ХХК өчигдөр 29-ний өдөр мэдээлснээр, FedEx саяхан Чиндао хотоос АНУ хүрэх олон улсын ачаа тээврийн шинэ шугам нээлээ. Мөн тус газарт олон улсын боомтын төв байгуулж, холбогдох үйл ажиллагаа, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, орон нутгийн хэрэглэгчдийн өдөр ирэх тусмаа нэмэгдэж буй бизнес худалдааны хэрэгцээ шаардлагыг хангах зорилготой юм байна. 

FedEx компани анх удаа Чиндао хотод олон улсын ачаа тээврийн шугам ажиллуулж байгаа нь энэ юм. Эхний шатанд энэ чиглэлд долоо хоног бүрд нэг нислэг үйлдэнэ. Хятадын Чиндао хотоос нисэж, Японы Осака хотыг дамжин, дахин Америкийн гол хотуудад хүргэж очих юм байна. Энэ нь Шаньдун нутгаас Хойд Америкт илгээх илгээмж ба хүнд ачаа тээврийн цаг хугацааг бараг нэг хоногоор богиносгоно. 

FedEx компанийн Хятадын дахь үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Шюй Баоянь хэлэхдээ, тус компани олон улсын ачаа тээврийн шинэ шугам нээж буй нь Хятадын гадаад худалдааны өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж, тухайн нутгийн зах зээлтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буй явдал юм.