Япон цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгааг Орос эсэргүүцэж байна
2024-06-29 14:22:56
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ГХЯ 28-ны өдөр мэдэгдэхдээ, Япон улс Оросын хилийн ойролцоо Герман, Испанитай хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Орос улс Японоос ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хатуу эсэргүүцэл илэрхийлэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Япон улс 7-р сарын 19-25-ны хооронд Оросын хилийн ойролцоо орших Хоккайдод Герман, Испанитай хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна. Үүнийг Орос улс эрс эсэргүүцэж байна. ОХУ-ын Алс Дорнодын хилийн ойролцоо өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаа явуулахын тулд Япон улс бүс нутгаас гадуурх НАТО-гийн гишүүн орнуудтай хамтран ажиллахыг Орос хэзээ ч зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг Оросын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзэж байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн засгийн газрын хариуцлагагүй бодлого нь Зүүн хойд Ази болон Ази Номхон далайн бүс нутагт хурцадмал байдлыг шат өгсүүлж, Япон улсыг аюултай замд орууллаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам онцоллоо. Орос улс өөрийн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэн, Оросын бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна гэв.