Зэвсэгт мөргөлдөөнд энгийн иргэдийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэхийг уриалав
2024-06-29 16:32:20
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 28-ны өдөр даргын мэдэгдлийг санал нэгтэйгээр баталж, зэвсэгт мөргөлдөөн дэх энгийн иргэдийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, энэ жил “Женевийн конвенц”-д гарын үсэг зурсны 75 жилийн ой, Аюулгүйн зөвлөлөөс "Зэвсэгт мөргөлдөөнд энгийн иргэдийг хамгаалах" сэдвээр хэлэлцсэний 25 жилийн ой тохиож байна. Аюулгүйн зөвлөл зэвсэгт мөргөлдөөний үеэр сураггүй алга болсон хүмүүсийн талаарх мэдээлэл нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, таван жилийн өмнө Аюулгүйн зөвлөлөөс баталсан Зэвсэгт мөргөлдөөний үеэр сураггүй болсон хүмүүсийн тухай 2474 тоот тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд цаашид арга хэмжээ авч, хамгаалалтаа бэхжүүлэхийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалсан юм. 

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Аюулгүйн зөвлөл зэвсэгт мөргөлдөөний талуудад хандан, сураггүй алга болсон хүмүүсийг идэвхтэй эрэн хайх, шарилыг нь буцааж өгөх, сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх явцад тэдний ар гэрийнхэнтэй харилцах зохих зам суваг бий болгохын тулд бүх арга хэмжээ авахыг уриалж байна. Аюулгүйн зөвлөл мөн зэвсэгт мөргөлдөөний улмаас хүүхдүүд алга болж буйд онцгой ач холбогдол өгч, сураггүй алга болсон хүүхдүүдийг хайж олох, хэн болохыг нь тодруулах талаар арга хэмжээ авахыг талуудад уриалав.