Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга ХТРТ-д ярилцлага өгчээ
2024-06-29 14:22:18
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга ХТРТ-д ярилцлага өгчээ.

Сэтгүүлч: Та саяхан Хятад улсын хөгжлийн форумд оролцлоо. Энэ удаагийн форумд Хятадын засгийн газрын дээд түвшний удирдагчид, дэлхийн бизнесийн манлайлал, тантай адил олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, дэлхий дахин болон Хятадын хөгжлийн тулгамдсан асуудлаар ярилцлаа. Таны хамгийн их сонирхож буй асуудал юу вэ?

Ажай Банга: Миний биет хоёр, гурван жилийн дараа Хятадад дахин айлчилж буй нь энэ юм. Хятадын хөгжлийн форумд өмнө нь байнга оролцдог. Уг форум нь хувийн хэвшлийнхэн Хятадын засгийн газар, түүний бодлогуудтай харилцаж, Хятадын хөгжлийн шинэ үзэл баримтлал, зорилтыг авч хэлэлцэх арга зам гэж би хувьдаа үздэг. Хятад улс тодорхой хугацааны турш өсөлтийн загварыг хэрэгжүүлж илэрхий үр дүнд хүрсэн.

Сэтгүүлч: Хоёр чуулганы үеэр Хятад улс 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5 орчим хувиар тогтоосон. Энэ зорилгын талаар та хэрхэн үзэж байна?

Ажай Банга: Миний бодлоор тоо тийм ч чухал биш. Зорилтот хэмжээг ойролцоогоор 5 хувь гэж тогтоосон нь энэ тооноос арай бага эсвэл өндөр байж болно гэсэн үг юм. Миний хувьд, нэгд, Хятадын эдийн засгийн хувьд 5 хувь гэдэг бол гайхалтай тоо. Хоёрт, Хятад улс ирээдүйд чиглэсэн эдийн засгийн өөрчлөлтийг хийнэ гэж бодож байна. Хятадын сүүлийн арван хэдэн жилийн эдийн засгийн өсөлтийн загвар тухайн үед үр дүнтэй байсан. Одоо Хятад улс ирээдүйд чиглэсэн эдийн засгийн өсөлтийн шинэ загварт шилжихийг хичээж байна. Энэ нь адил бус өсөлтийн арга хэлбэр, өөрчлөлтөд зохих цаг хугацаа шаардагдах боловч та нар хоёр зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Юуны өмнө, Хятадын эдийн засгийн өсөлт ердөө 5 хувь орчим байсан ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 хувь хүртэл өндөр хэвээр байна. Хоёрт, Хятадад олонх улс оронд байхгүй дэд бүтэц бий. Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг. Хятад улс эдийн засгийн өсөлтийн загвараа өөрчлөөд зогсохгүй хүн амын бүтцийн өөрчлөлтөд идэвхтэй арга хэмжээ авна гэдэгт би итгэж байна.