Түүхэн хариултаас цаг үеийн хариулт өглөө
2024-06-29 10:12:21
Share
Share this with Close
youtube WeChat

70 жилийн өмнө Ази, Африк, Латин Америкт үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улс орнууд үндэсний бүрэн эрхт байдлаа хамгаалж, үндэсний эдийн засгаа хөгжүүлэхийг эрмэлзэж эхэлсэн юм. Мөн энэ үеэр Хятадын удирдагч Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг санаачлан дэвшүүлж, улс хоорондын харилцааг шийдэх “түүхэн хариулт” өгч байсан юм.

70 жилийн дараа буюу өнөөдөр, дэлхий нийтэд зуун жил тохиолдоогүй өөрчлөлт хувиралт гарч байна. “бид ямар дэлхий ертөнцийг байгуулах ёстой бий, яаж байгуулах ёстой бэ” гэсэн хүндхэн асуулт дэлхий нийтийн өмнө тулгарч ирэхэд “хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулъя” гэсэн цаг үеийн хариултыг Хятад улс дэвшүүлсэн байна.

 Зургадугаар сарын 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хуралд тусгай сэдэвт илтгэл тавьж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимт тусгагдаж буй үзэл баримтлалын утга учир, түүний цаг үеийн үнэ цэнийг тайлбарлаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь шинэ нөхцөл байдалд уг зарчмыг өвлөн уламжлах хамгийн ухаалаг сонголт гэж онцолжээ.

Олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон улсын хууль эрх зүйн зарчим болсны хувьд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон улсын бичигт баримтуудад бичигдэн орсон бөгөөд Хятад улс болон зуу шахам улс хоорондын дипломат мэдэгдэлд бичигдсэн билээ. Ши Жиньпин тусгай сэдэвт илтгэлдээ уг зарчмын “түүхэн дөрвөн том хувь нэмэр”-ийг танилцуулжээ. Тухайлбал, олон улсын харилцаа, олон улсын хууль эрх зүйн хүрээнд түүхэн жишиг тогтоож, өөр өөр нийгмийн тогтолцоотой улс орнуудын харилцааг бий болгох, хөгжүүлэхэд зөв чиглэл хангаж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл хамтын ажиллагаанд чухал хүч нэмэрлэж, олон улсын дэг журмыг шинэчилж, боловсронгуй болгоход хувь нэмэр оруулсан гэлээ.

Тэгвэл шинэ нөхцөл байдалд Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг хэрхэн уламжлан хэрэгжүүлж, хүн төрөлтний хувь заяаны нэгдмэл цогцыг хэрхэн хамтдаа цогцлох бий? Энэ тухай Ши Жиньпин дарга тусгай сэдэвт илтгэлдээ тодорхой хариулт өглөө. Тодруулбал, бүрэн эрхт байдал эрх тэгш байх зарчмыг тууштай баримталж, харилцан хүндэтгэх бат бүх суурийг тавьж, энх тайван, аюулгүй байдлын хэтийн төлөвийг биелүүлж, хөгжил цэцэглэлтэд хүрэх хамтын хүчийг бүрдүүлж, шударга ёсны үзэл баримтлалыг баримталж, нээлттэй багтаамжтай байх ёстой гэжээ. Дээрх санал санаачилга нь энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын гол цөм агуулгыг бүрэн харууллаа.