Америк Израилийн талд хэдэн арван мянган хүнд тэсрэх бөмбөг нийлүүлж байна
2024-06-30 15:59:55
Share
Share this with Close
youtube WeChat

Ройтерс агентлаг 28-ны өдөр Америкийн нэрээ нууцалсан хоёр албан тушаалтны хэлсэн үгнээс иш татан мэдээлснээр, Палестин-Израилийн мөргөлдөөн шинэ шатанд орсноос хойших бараг 9 сарын хугацаанд Америк Израилийн талд хэдэн арван мянган хүнд тэсрэх бөмбөг нийлүүлсэн байна.

Эх сурвалжид мэдээлснээр, өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Палестин-Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ Израильд дор хаяж 2000 фунтын жинтэй 14 мянган бөмбөг, 500 фунтын жинтэй 6500 бөмбөг, "Тамын гал" нарийн удирдлагатай агаар-газрын 3000 пуужин, жижиг диаметртэй 2600 бөмбөг болон бусад төрлийн тэсрэх бодисыг нийлүүлсэн байна. Ерөнхийдөө 500 фунт ба түүнээс дээш жинтэй бөмбөгийг хүнд тэсрэх бөмбөг гэж нэрлэдэг.

АНУ-ын Axios мэдээллийн сайтын 27-ны өдөр мэдээлснээр, Америкийн засгийн газар Израильд 500 фунтын 1700 бөмбөг нийлүүлэх ажлыг хоёр долоо хоногийн дотор үргэлжлүүлж болзошгүй, тухайн үед Израилийн арми Газрын өмнөд хэсгийн Рафах хот руу хийх довтолгоогоо дуусгах төлөвтэй байна. Израилийн арми Рафах хотын хүн ам суурьшсан газрыг бөмбөгдөж, олон тооны энгийн иргэдийн амь насыг хохироож магадгүй гэж АНУ төсөөлж байсан тул бөмбөг нийлүүлэх ажлыг тавдугаар сарын эхээр зогсоосон юм.