ХКН-ын нийт гишүүдийн тоо 99 сая 185 мянгад хүрчээ
2024-06-30 15:02:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист намын Төв Хорооны Зохион байгуулалтын газраас гаргасан сүүлийн үеийн статистик мэдээгээр, 2023 оны эцсийн байдлаар, Хятадын Коммунист намын нийт гишүүдийн тоо 99 сая 185 мянга болж, өмнөх жилээс 1 сая 144 мянгаар нэмэгджээ. Анхан шатны намын байгууллагад 5 сая 176 мянган намын гишүүн байгаа нь өмнөх оныхоос 111 мянгаар нэмэгдсэн дүн юм.

Намын гишүүдийн тоо тогтвортой нэмэгдэж, нийт гишүүдийн тоо өмнөх оныхоос 1.2 хувиар өссөн байна. Жилийн туршид 2 сая 408 мянган хүнийг намд бэлтгэж, үүнээс 35 наснаас дооших хүн 1 сая 983 мянга байгаа нь 82.4 хувийг эзэлж байна.