Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI 49.5 хувьтай байна
2024-06-30 16:02:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газрын үйлчилгээний судалгааны төв, Хятадын Ложистик, худалдан авалтын холбооны өнөөдөр, 30-ны өдөр нийтэлсэн тоо баримтад, зургадугаар сард Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс \PMI\ 49.5 хувь болж, өмнөх сарынхтай адил түвшинд байж, үйлдвэрлэлийн өсөлтийн байдал үндсэндээ тогтвортой байна. 

Аж ахуйн нэгжүүдийн цар хэмжээний хувьд, томоохон аж ахуйн нэгжийн PMI 50.1 хувьтай байж, өмнөх сараас 0.6 нэгжээр буурч, дунд, жижиг аж ахуйн нэгжүүдийн PMI нь тус тус 49.8 хувь, 47.4 хувь болж, өмнөх сараас 0.4 болон 0.7 нэгжээр өссөн байна. 

Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний судалгааны төвийн ахлах судлаач Жао Чинхэ хэлэхдээ, зургадугаар сард аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл үргэлжлэн өслөө. Үйлдвэрлэлийн индекс 50.6 хувь болж, өмнөх сараас 0.2 нэгжээр буурсан хэдий ч өндөр үзүүлэлтээ барьсаар байж, үйлдвэрлэл өргөжин тэлж байна. Салбарын хувьд, металлын бүтээгдэхүүн, төмөр зам, усан онгоц, сансрын тоног төхөөрөмж зэрэг салбаруудын үйлдвэрлэлийн дундаж үзүүлэлт 55.0 хувиас өндөр байгаа бөгөөд холбогдох салбаруудын үйлдвэрлэл хурдацтай өсөлтөө хадгалж байна. Харин нэхмэл, газрын тос, нүүрс болон бусад шатахуун боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн индексүүд доогуур үзүүлэлттэй байж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа удааширч байна.