"Торгоны замын яриа хэлэлцээ" арга хэмжээ Истанбул хотноо боллоо
2024-06-30 16:06:27
Share
Share this with Close
youtube WeChat

Торгоны замын аялал жуулчлалын хотуудын холбооны "Торгоны замын яриа хэлэлцээ" арга хэмжээ зургадугаар сарын 28-ны өдөр Туркийн Истанбул хотод боллоо. Энэхүү "Торгоны замын яриа хэлэлцээ" арга хэмжээг Хятадын гадаад дотоодын соёлын солилцооны төв, Туркийн Истанбул хотын захиргаа хамтран зохион байгуулж, тус холбоо байгуулагдсанаас хойш анх удаа хилийн чанадад арга хэмжээ зохиож буй нь энэ юм. 

Энэхүү арга хэмжээнд дэлхийн олон орны зочид, эрдэмтэн судлаачид, олон улсын аялал жуулчлалын хотуудын төлөөлөл оролцов. Хуралд оролцогчид Торгоны замын аялал жуулчлалын хотуудын холбоог хөгжүүлэхийг дэмжиж, хүлээлттэй байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбарыг сайжруулах талаар санал санаачилга дэвшүүлж, энэхүү арга хэмжээ нь хотууд хоорондын аялал жуулчлалын салбарын найрсаг солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжинэ гэж үзэж байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нэр хүндэт нарийн бичгийн дарга Франческо Франжиали хэлсэн үгэндээ, эртний торгоны зам нь торго тээвэрлэх, худалдааны зам суваг, зах зээл байсан төдийгүй хүмүүс хоорондын солилцоо, үзэл бодол, үг хэл, урлагийн бүтээл, соёл, зан үйл, шашны харилцаа холбоог ахиулах зам суваг байсан юм. "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болно гэжээ.