АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг Хойд Солонгос буруушаав
2024-06-30 14:51:23
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, саяхан Өмнөд Солонгос, АНУ, Япон хамтран зохион байгуулсан "Эрх чөлөөний ир" хэмээх гурван талт олон салбарыг хамтарсан цэргийн сургуулилттай холбогдуулан Хойд Солонгосын ГХЯ-ны Гадаад бодлогын алба 30-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, АНУ, Япон, Өмнөд Солонгосыг удаа дараа өдөөн хатгасан цэргийн сургуулилт хийж буйг хатуу зэмлэн буруушаав.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг "тогтмол зохион байгуулж" байгаа нь АНУ цэргийн ноёрхлоо баталгаажуулахын тулд тусгаар тогтносон бүрэн эрхт улсуудыг бүслэх, хязгаарлах стратеги хэрэгжүүлж, улаан шугамыг давж, дэлхийн аюулгүй байдлын орчин, геополитикийн байдалд ноцтой үр дагавар авчирч буйг харуулж байна. 

Мэдэгдэлд Хойд Солонгос улс үндэстний бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхол, бүс нутгийн энх тайвныг тууштай хамгаалахын тулд дайралтын чанартай, хатуу хариу арга хэмжээ авна гэж сэрэмжлүүлэв.