Ираны ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль долдугаар сарын 5-нд болно
2024-06-30 16:04:23
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мохсен Эслами 29-нд зарласан ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн статистик дүнгээс үзэхэд, Эрүүл мэндийн сайд асан Масуд Пезешкян, Цөмийн асуудал эрхэлсэн ахлах төлөөлөгч асан Саид Жалили нар саналын тоогоор эхний хоёрт жагссан боловч аль аль нь саналын талаас илүү  хувийг авч чадаагүй тул долдугаар сарын 5-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад тус хоёр хүн мөн өрсөлдөх юм.

Иранд 28-ны өдөр ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж, дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн байна. Гадаад, дотоодод нийт 59 мянга орчим санал авах цэг байршуулжээ. 

Ерөнхийлөгч Сейед Эбрахим Раиси 5-р сарын 19-нд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн тул 2025 онд болох байсан Ираны 14 дэх ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө болж буй нь энэ юм.